|
Article on other languages:
|
Энэтхэг (Хинди хэл: भारत Бхарат), албан ёсоор нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс (Хинди хэл: भारत गणराज्य Бхарат Ганаражя, Bhārat Gaṇarājya) нь Өмнөд Азид орших улс юм. Энэтхэг улс нь Индостаны хойгийн томоохон хэсгийг эзэлж өрнө зүгтээ Пакистан улстай, баруун хойд хэсгээрээ Хятад, Балба, Бутан улсуудтай, баруун хэсгээрээ Бангладеш, Мьянмар улсуудтай хил залгаж оршдог. Түүнчлэн зүүн өмнөд хэсгээрээ Мальдивийн арал, өмнөд хэсгээрээ Шри-Ланк, баруун өмнөд хэсгээрээ Индонезтэй далайгаар хиллэдэг.
ТүүхЭнэтхэг хэмээх албан ёсны нэр нь эртний перс хэлний "синдху" (Инд голны түүхэн нэр) үгнээс гаралтай. Энэтхэг улс нь өнө эртний соёл иргэншлүүдийн төрөлх эх орон нь болдог бөгөөд чухамхүү энэ улсад хиндуизм, буддизм, сикхизм, джайнизм бий болжээ. Мадьхья-Прадеш нутагт байх чулуун зэвсгийн үеийн ханан дээрх зураг эртний Энэтхэгт хүн амьдарч байсан ул мөр болдог. 9000 жилийн тэртээд анхны байнгын суугчид бий болж Инд голын хөвөөнөө хожмын соёл иргэншилт гүрний суурийг тавьжээ. Манай эриний өмнөх 500 онд Энэтхэгийн нутаг дэвсгэр дээр олон саланги хаант улсууд байсан ба буддийн хаан Ашокийн удирдаж байсан Маурья улс Энэтхэгийн соёлын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан гэдэг. МЭӨ 180 оноос Энэтхэг улс төв Азийн зүгээс үүдэлтэй халдлаганд өртөж Инд-Грек, Инд-Скиф, Инд-Парфян, Кушаний вант улс хэмээх улсуудыг өөрийн нутаг дэвсгэр дээр байгуулахаас өөр аргагүйд хүрчээ. 3-р зууны үеэс Гуптын улс ноёрхож эхэлсэн ба энэ үеийг түүхэнд эртний Энэтхэгийн Алтан үе гэж нэрлэдэг. Нутгийн өмнөд хэсгийг мөн Чалукья, Чера, Чола, Кадамба, Паллава, Пандья хэмээх улсууд эзэгнэж байсан ба эдгээр улсуудын ачаар Энэтхэг оронд шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиол, математик, одон орон судлал, шашин, гүн ухаан хөгжиж эхэлсэн гэдэг. 1500-гаад оны үеэс Португал, Голланд, Франц, Британи зэрэг европын хэд хэдэн орон Энэтхэгтэй худалдаа наймаа хийх сонирхолтой болж тархай бутархай жижиг улсуудыг нь булаан эзэлж өөрийн колонийг тогтоохын төлөө тэмцэж эхэлснээс Британий эзэнт гүрэн хамгийн хүчтэй нь байж Энэтхэг улсыг өөрийн колони улс болгож чадсан байна. 1857 онд Британий Ост-Индийн цэрэг дайчдын эсрэг тусгаар тогтнолынхоо төлөө анх удаа энэтхэгчүүд босчээ. Энэ бослогыг түүхэндээ тусгаар тогнолын төлөөх анхны дайн гэж нэрлэдэг. Гэсэн ч Британий эзэнт гүрэн бослогыг таслан зогсоосон бөгөөд Энэтхэгийн бүх нутаг дэвсгэр дээрх колонийн хяналтаа чангатгасан байна. Үүнээс хойш 20-р зууны эхээр энэтхэгчүүд тусгаар тогтнолынхоо төлөө мятрашгүй тэмцэж эхэлсэн ба Махатма Гандигийн (түүнийг албан ёсоор орчин үеийн Энэтхэгийн эцэг хэмээдэг) удирдсан хөдөлгөөн 1947 оны 8 сарын 15-нд ялалт байгуулж энэтхэг улс бүрэн эрхт тусгаар тогтнолоо олж авсан бөгөөд колонийг тавих хуулийн дагуу энэтхэг нь шашны үзэл суртлаараа Энэтхэг ба Пакистан гэсэн 2 хэсэгт хуваагдсан юм. Ийнхүү шашны үзэл бодлоороо 2 хэсэг болсон улсуудын хооронд олон арван жилийн туршид цуст тулаан явагдаж байжээ. 1950 оны 1 сарын 25-нд Энэтхэг улс үндсэн хуулиа баталж парламент бүхий Энэтхэг улсыг байгуулсан юм. 20-р зууны 2-р хагаст хөрш зэргэлдээ орнуудтай хил тойрсон байнгын маргаантай тулгарч эхэлсэн ба Хятад улстай 1962 онд дайтаж байсан ч өнөөг хүртэл зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Харин Пакистан улстай 1947, 1965, 1971 онуудад тус тус дайтаж байжээ. Улс төрУлс төрийн тухайд Энэтхэгийн Үндэсний Конгрессын нам голлох үүргийг гүйцэтгэх бөгөөд энэ намын лидерүүд нь Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авсан үеэс эхлээд одоог хүртэл улс орныг удирдан залж яваа юм. Энэтхэг улсад үйл ажиллагаагаа явуулж буй намуудыг жагсаавал:
1991 оноос эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтийн ачаар энэтхэг улс хөгжиж буй орнуудын нэг болжээ. Өөрчлөлт шинэчлэлтийг 1996 онд Атала Бихари Ваджпаигийн удирдсан засгийн газар, 2004 онд Соня Гандигийн удирдсан Энэтхэгийн Үндэсний Конгресс сонгуульд ялж засгийн газрын тэргүүнээр нэрт эдийн засагч Манмохан Сингх томилогдон үргэлжлүүлж байна. Засаг захиргааЭнэтхэг улс нь 28 жижиг улс (эдгээр нь мөн дотроо аймаг болж хуваагдана), 6 хэсэг нутгаас тус тус бүрдэнэ. Жижиг улс бүр өөрийн сонгосон удирдлагатай, нутаг дэвсгар бүр өөрийн засаг захиргаатай байна.
Гол хотууд: Мумбай • Дели • Бангалор • Колката • Ченнай • Ахмедабад • Хидерабад Эдийн засагЭнэтхэг нь 20-р зууны дунд үе хүртэл Британы эзэнт гүрний колони байгаад 1947 онд тусгаар тогтнолоо олж авч эдийн засаг болон цэрэг дайны салбар хүчтэй хөгжиж ялангуяа сүүлийн 20-д жилийн хугацаанд дээрх салбаруудад ихээхэн амжилт гарсан ажээ. Энэтхэгийн эдийн засаг нь номиналь ҮНБ-р тооцвол 12-т, худалдан авах чадварын паритетаар тооцвол дөрөвт жагсдаг. Эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд өсөлтөөрөө дэлхийд хоёрт ордог боловч ядуурал, бичиг үсэгт тайлагдахгүй байх, хоолны хомсдол зэрэг нь элбэг байна. Эдийн засгийн хувьд амьжиргааны түвшнээс доогуур хүн ам 25% (2002), инфляци 4,2% (2004), хөдөлмөрийн чадвартай хүн ам 482,2 сая (2004), ажилгүйдэл 9,2% (2004), аж үйлдвэрийн өсөлт 7,4% (2004), цахилгаан энерги үйлдвэрлэл 547,2 миллиард. кВт.цаг (2002), цахилгаан энергиин хэрэглээ 510,1 миллиард. кВт.цаг. (2002) байна. ЭкспортНийт экспорт нь 2003 оны байдлаар 69,18 миллиард доллар. Үүнээс АНУ — 20,3%, Хятад — 6,3%, Их Британи — 5,2%, Хонг Конг — 4,7%, Герман — 4,3%. ИмпортНийт импорт нь 2003 оны байдлаар 89,33 миллиард доллар. Үүнээс АНУ-аас — 6,7%, Бельгиэс — 5,9%, Их Британиас 5%, Хятадаас — 4,5%, Сингапураас — 4,2%. Хүн амЭнэтхэг улс нь хүн амын тоогоороо дэлхийд 2-рт ордог бөгөөд тэрбумаас давсан хоёрхон орны нэг нь юм. Хүн амын дүр зураг (2005):
Дундаж нас: 24,66
Дундаж наслалт: 64,35
Мөн үзэхГадаад холбоос
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
This article is from Wikipedia. All text is available under the terms of the GNU Free Documentation License.