|
Article on other languages:
|
Оросын Холбооны Улс (Орос хэл: Росси́йская Федера́ция) буюу Орос (Орос хэл: Росси́я) нь Евразийн хойд хэсгээр үргэлжлэх улс юм. Хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд 83 засаг захиргааны субъектээс тогтно. Орос нь дараах улсуудтай хил залгана (цагийн зүүний эсрэгээр, баруун-хойд зүгээс зүүн-өмнөд зүг рүү): Норвеги, Финлянд, Эстон, Латви, Литва (Калинград Област), Польш (Калинград Област), Белорус, Украйн, Гүрж, Азербайжан, Казакстан, Хятад, Монгол, Хойд Солонгос. Мөн харьцангуй бага усаар (Берингийн хоолой, Балтын тэнгис, Хар тэнгис, Лаперузын хоолой) АНУ-н Альяск муж, Швед, Дани, Турк, Японтой ойролцоо. Орос нь дэлхийн хуурай газрын наймны нэгийг эзлэдэг, газар нутгаараа хамгийн том орон юм. Мөн хүн амаараа есөд жагсана. Хойд Азийн бүх хэсэг болон Европын 40 хувийг эзэлдэг. Нийт 11 цагийн бүс ба олон янзын байгаль орчин, газраар үргэлжилдэг. Орос нь эрдэс бодис ба эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд тэргүүдэг бөгөөд эрчим хүчний "суперхүчин" гэгддэг. Мөн ойн хэмжээгээрээ тэргүүлдэг бөгөөд нууруудад нь дэлхийн шингэн байдлаар орших цэнгэг усны нөөцийн дөрөвний нэг агуулагддаг. Орос нь НҮБ-н аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн, Тусгаар тогтносон орнуудын холбооны гишүүн (Commonwealth of Independent States), Их Наймын (G8) гишүүн юм. Мөн хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй 5 орны нэг бөгөөд үүний тоогоороо тэргүүлдэг.
ТүүхОросын Холбооны Улсын түүх нь Зүүн Славуудаар анх эхэлжээ. Славууд нь МЭӨ 3-8-р зууны дундуур Европт тодорч эхэлсэн байна. 9-р зуунд зүүн Славчуудын анхны улс болох Киевийн Русь байгуулагджээ. Энэ улс нь Викингүүд болон тэдгээрийн үр удмуудаар удирдуулж байсан бөгөөд 988 онд Византын эзэнт гүрнээс Христын шашныг өвлүүлэн авсан. Энэ явдал нь дараагийн сая жилийн турш Оросын соёл урлагийг тодорхойлсон Византийн болон Славын соёл урлагийн нэгтгэлийг эхлүүлжээ. Улмаар Киевийн Русь нь задарч газар нутаг нь Оросын маш олон жижиг хэмжээний феодалын улсуудад хуваагджээ. Киевийн Русийн залгамжлагч улсуудаас хамгийн хүчирхэг нь Москва байсан бөгөөд энэ нь Оросын нэгтгэл, Алтан Ордын эсрэг тусгаарлах хөдөлгөөнд голлох байр суурийг эзэлж байв. Москва нь аажмаар орчмынхоо Орос улсуудыг нэгтгэсэн бөгөөд Киевийн Русийн соёл урлаг, улс төрийн өвийг захирах болжээ. 18-р зуун гэхэд энэ улс нь байлдан дагуулалт, нийлүүлэлт, судалгаа зэргээр хүрээгээ тэлж, Польшоос Номхон Далай хүртэл үргэлжилсэн Оросын эзэнт гүрэн болсон байв. Орос нь Оросын эзэнт гүрний цагаас дэлхийн хүчин, нөлөө ихтэй орон болсон бөгөөд хожим нь дэлхийн анхны, хамгийн том социалист орон, "суперхүчин" болох ЗХУ-н хамгийн том, хамгийн чухал хэсэг болжээ. Энэ нь урлаг, шинжлэх ухааны бүхий л салбарт амжилт үзүүлсэн. 1991 онд ЗХУ задарснаар Оросын Холбооны Улс байгуулагдсан бөгөөд энэ нь ЗХУ-н залгамжлагч хэмээн тооцогддог. Засаг захиргааны нэгжОрос нь засаг захиргааны хувьд 46 муж, 21 бүгд найрамдах улс, 8 хязгаар, 4 автономит тойрог, 1 автономит муж, холбооны чанартай хоёр хотоос (Москва, Санкт-Петербург) бүрдэнэ. Нийт 83 субьектээс бүрэлддэг. Улс төрийн тогтолцооЕрөнхийлөгчОХУ-ын төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч. 1991 оны 6 сарын 12-нд болсон сонгуулиар Борис Ельцин ОХУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн 1996 оны 7 сарын 3-нд дахин сонгогдсон. Харин 1999 оны 12 сарын 31-нд тэрээр өөрийн саналаар албан тушаалаасаа огцорчээ. Ерөнхийлөгчийн албан үүргийг Засгийн газрын тэргүүн Владимир Путин гүйцэтгэж байгаад 2000 оны 3 сарын 26-нд явуулсан Ерөнхийлөгчийн сонгуулиар Путин сонгогдож, 2000 оны 5 сарын 5-нд албан ёсоор тангараг өргөсөн байна. 2008 оны 3 дугаар сарын 2 ны өдөр болсон ерөнхийлөгчийн ээлжид сонгуульд Дмитрий Медведев сонгогдсон бөгөөд 5 сарын 8 ны өдөр албан ёсоор тангараг өргөжээ. ПарламентОХУ-ын парламент нь Холбооны хурал. Холбооны хурал нь Холбооны зөвлөл, Төрийн дум гэсэн хоёр танхимаас бүрдэнэ. Холбооны зөвлөлд субьект бүрээс 2 төлөөлөгч сонгогддог. Төрийн дум 450 депутаттай. Засгийн газарОХУ-ын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Засгийн газар нь дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, холбооны сайд нараас бүрэлдэнэ. Засгийн газрын даргыг Ерөнхийлөгч Төрийн думтай зөвлөлдөж томилно. Ерөнхийлөгч үүргээ биелүүлж чадахгүй болсон нөхцөлд Засгийн газрын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Хэрэв Засгийн газрын даргад нэр дэвшсэн хүнийг Төрийн дум гурван удаа буцаавал Ерөнхийлөгч Засгийн газрыг томилж, Төрийн думыг тарааж, шинээр сонгууль явуулна. Мөн үзэхГадаад холбоос
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
This article is from Wikipedia. All text is available under the terms of the GNU Free Documentation License.