Афганистан

Article on other languages:

del.icio.us del.icio.us
Digg Digg
Furl Furl
Reddit Reddit
Rojo Rojo
Add to OnlyWire
د افغانستان اسلامي جمهوریت
(Да Афганистан Ислами Жомхорият)
جمهوری اسلامی افغانستان
(Жамхүри-е Ислами-е Афганистан)

Исламийн Бүгд Найрамдах Афганистан Улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дуулал
دا وطن افغانستان دی (Милли Тарана)
(Төрийн дуулал)
Байршил
Нийслэл Кабул
Албан ёсны хэл(нүүд) Пашто, Дари (Перс
Засаглал Исламын шашинт бүгд найрамдах улс
- Ерөнхийлөгч Хамид Карзай
- Дэд ерөнхийлөгч Ахмад Зиа Массоуд
- Дэд ерөнхийлөгч Карим Халили
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Их Британиас тусгаарсан 1919 оны 8 сарын 8
- Зөвшөөрөгдсөн 1919 оны 8 сарын 19
Газар нутаг
- Нийт 647,500 км² (41-д)
- Ус (%) 0
Хүн ам
- 2007 оны тооцоо 31,889,923 (37-д)
- 1979 оны тооллого 13,051,358
- Нягтшил 46/км² (150-д)
ҮНБ 2006 оны тооцоо
- Нийт $32.4 тэрбум (92-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $1,490 (158-д)
ХХИ (1993 он) 0.229 () –
Мөнгөн тэмдэгт Афгани (AFN)
Цагийн бүс UTC+4:30
Улсын домэйн нэр .af
Утасны код +93

Афганистан, албан ёсоор Исламийн Бүгд Найрамдах Афганистан Улс (Пашто хэл: د افغانستان اسلا مي جمهوریت, Перс хэл: جمهوری اسلامی افغانستان) нь газраар хүрээлэгдсэн, Төв азид орших улс юм. Афганистан нь өмнөд ба зүүн талаараа Пакистан, баруун талаараа Иран, хойд талаараа Туркменистан, Узбекистан, Тажикистан, зүүн хойд талаараа Хятад улсууд болон Кашмирын маргаантай газар нутагтай хиллэнэ. Афганистан гэдэг нь "Афгануудын нутаг" гэсэн утгатай үг юм.

Афганистан нь соёл урлагын хувьд холилдсон улс бөгөөд зүүн, баруун нутгуудыг холбосон газарт оршдог, худалдаа нүүдлийн эртний чухал цэг юм. Мөн өмнөд, төв, баруун өмнөд азийг холбосон геостратегийн хувьд чухал газар юм. Урт удаан түүхийнх нь явцад энэ газарт олон эзлэн түрэмгийлэгчид ирсэн бөгөөд мөн уугуул иргэд нь орчмын газар нутгийг эзлэж өөрсдийн эзэнт гүрнүүдийг бий болгож байжээ. 1747 онд Ахмад Шах Дуррани Дурранийн эзэнт гүрнийг байгуулсан бөгөөд нийслэл нь Кандахарт байв. Хожим нь нийслэлийг Кабул руу нүүлгэсэн ба ихэнх газар нь орчин тойронд нь байсан улсуудад шилжжээ. 19-р зууны сүүл үед Британийн Энэтхэгийг эзэнт гүрэн болон Оросын эзэнт гүрний хооронд болсон "Их Тоглоом"-д Афганистан нь дундын улс болж байв. 1919 оны 8 сарын 19-нд буюу Англи-Афганы гуравдугаар дайны дараа Афганистан нь гадаад харилцаагаараа Нэгдсэн Вант Улс буюу Британиас бүрэн тусгаар тогтножээ.

1970-аад оны сүүл үеэс Афганистанд иргэний дайн үргэлжилсэн бөгөөд үүнд 1979 оны ЗХУ-ын довтолгоо болон 2001 оны АНУ-ын ахласан, Талибаны засаглалыг унагаасан довтолгоонуудад гадаадын улс орнууд ч оролцож байна. 2001 оны сүүлчээр НҮБ-ын аюулгүйн зөвлөл Аюулгүйн байдлыг хангах олон улсын тусламжийн хүчинг (International Security Assistance Force, ISAF) баталжээ. Энэ хүчин нь Ерөнхийлөгч Хамид Карзайн засгийн газарт хуулийн хэрэгжилт, дэд бүтцийг сайжруулахад тусалцаа үзүүлэх зорилготой, НАТО-ын цэргүүдээс бүтсэн хүчин юм. 2005 онд удаан хугацааны хамтын ажиллагааны төлөөх хэлэлцээрт АНУ, Афганистан улсууд нь гарын үсэг зуржээ. Афганистаны сэргээн байгуулалтын төлөө дэлхийн орнууд олон тэрбум доллар олгож байна.

Гадаад холбоос

Commons
Commons: أفغانستان - зураг, медиа материалууд


This article is from Wikipedia. All text is available under the terms of the GNU Free Documentation License.